СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Автор: админ от 28-06-2017, 12:36

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 23-наас 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбоотойгоор усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан 3 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 2 нь бага насны, насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Иймд иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог