Хүдэр голыг Орхоны хувь заяа хүлээж байна

Автор: админ от 16-03-2017, 16:59

Өнөөдөр сонины 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №051 дугаарын В1, В3 нүүрэнд "Хүдэр голыг Орхоны хувь заяа хүлээж байна” гэх гарчигтай нийтлэлд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ашигт малтмал олборлодог компаниуд голын голдирогыг нь өөрчилж, салаалуулах, хиймэл нууруудаа сэтэлж бохирыг нь гол, горхи руу нийлүүлж дураараа дургидаг, ...саяхан л гэхэд нэгэн компанийнхан шоронгоос суллагдсан хэдэн "овгор” авчирч Хүдэрийнхнийг сүрдүүлсэн сурагтай..., аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирдэг ч авч хэлэлцдэггүй. Өмнөөс нь хэрэлдчихээд ажиллаад байдаг... талаар мэдээлэл гарсан.

Аймгийн прокурор энэ асуудлыг шалгах үүргийг Цагдаагийн газарт бичгээр өгч хяналт тавьж ажиллаж байна.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОР ГАЗАР

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог