АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Автор: админ от 23-02-2017, 14:16

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

17 дугаар жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хамт олон прокурорын байгууллагын үе үеийн ахмадуудаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Сэлэнгэ аймгийн прокуророор 13 жил ажилласан С.Сүрэн, аймгийн прокурорын газрын жолоочоор 41 жил ажилласан М.Данзан, прокурорын байгууллагын анхны эмэгтэй аймгийн прокурор Н.Цэрэннадмид зэрэг прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд Монгол Улсын Ерөнхий прокуророос ахмадуудын талаар авч байгаа арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж удирдлагууд болон нийт прокурор, ажилтнууддаа ажлын амжилт хүсэн ерөөсөн байна. 
Тус аймгийн прокурорын газарт нийт 9 ахмадууд харьяалагддаг бөгөөд аймгийн прокурорын газраас ахмад прокуроруудынхаа туршлагыг судлах, уулзалт, ярилцлага хийх, хамтдаа аймгийнхаа байгалийн түүх дурсгалын газраар аялах ажлыг төлөвлөн зарим ажлыг хэрэгжүүлж эхлээд ажиллаж байна.


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог