“Халуун сэтгэл- Хамтын хүч”

Автор: админ от 23-02-2017, 14:14

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олон 
"Халуун сэтгэл- Хамтын хүч” сайн үйлсийн аянд нэгдлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол улсын эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор зохион байгуулж буй "Малчдад туслах сайн санааны аян”-д тус аймгийн прокурорын газрын хамт олон нэгдэж, 200 килограм малын тэжээлийг Сүхбаатар сумын засаг дарга Т.Гантулга тэргүүтэй тус аяныг хэрэгжүүлж буй хамт олонд хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймгийн хувьд нутгийн ихэнх сумдаар их хэмжээний цас орж зузаан цасан бүрхүүл тогтож, улмаар хүйтний эрч эрс чангарч өвөлжилтийн хүндрэлтэй аймгуудын нэг болоод байгаа юм.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог