Хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Автор: админ от 14-02-2017, 16:00

Хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөгөөнд Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Мөнхжаргал, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбат, аймгийн орлогч, туслах прокурор болон хяналтын прокурорууд, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцлоо.
Зөвлөгөөнөөр 2016 онд хийсэн ажил, гарсан зөрчлийн талаар талаар мэдээлэл хийж 2017 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын чанарыг сайжруулах, хугацаа сунган шалгаж байгаа хэргүүдийг 2 дугаар сард багтаан шийдвэрлэж дуусгах, нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргээс шүүхэд шилжүүлэх хэргийг нэмэгдүүлэх талаар Аймгийн прокуророос тодорхой үүрэг өглөө.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран ажил зохион байгуулах, Аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог