Сэрэмжлүүлэг

Автор: админ от 14-02-2017, 15:59

Сэрэмжлүүлэг

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос 2 км зайд байрлах Дулаанхаан уулын урд энгэр гэх газарт Улаанбаатар хотын харьяат иргэн, 30 настай, эмэгтэй 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уул руу зураг авна гэж ганцаараа яваад халтирч унаж толгойдоо гэмтэл авсны улмаас тусламж дуудаж чадалгүй улмаар осгож амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан байна.
Сүүлийн үед ард иргэдийн дунд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж зугаалах, мөн ууланд авирах, аялах сонирхолтой иргэд ихэсч энэ талаараа твиттер, Facebookт байршуулах гэж селфи хийх зорилгоор өөрийн болон бусдын амь насанд эрсдэлтэй байдалд зургаа авахуулах явдал түгээмэл гарч байна. 
Иймд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгохгүй байх, анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА


Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог