Сургалт явууллаа

Автор: админ от 14-02-2017, 15:58

Сургалт явууллаа

Монгол улсын хилийн тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдаж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хилийн тухай хуулийн 31.6.9 дэх хэсэгт зааснаар хилийн төлөөлөгч, орлогч туслагч нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг шалгах зорилгоор зургаан цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд, эсхүл эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэх заалтын хүрээнд аймгийн прокурорын газраас 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тус аймгийн хилийн 0101 дүгээр ангийн хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан "Хойшлуулшгүй ажиллагаа явуулах журам, анхаарах асуудал”-ын талаар тамгын хэлтсийн дарга С.Батзул сургалт явуулж анхаарах асуудлын талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй болжээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог