СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХУУЛЬЧДЫН ӨДӨР”-т ЗОРИУЛСАН ХУУЛИЙН БАЙГУУЛАГУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

Автор: админ от 29-06-2016, 14:37

Хуульчдын өдөрт зориулж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс "Захиргааны ерөнхий хууль ба хуульчид” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан уулзалт, ярилцлага 2016 оны 06 дугаар сарын 27 ны өдөр зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөлгөөнд аймгийн Сум дундын Эрүүгийн, Иргэний, Захиргааны анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тахарын хэсэг тус тус оролцож шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн талаар харилцан мэдээлэл өгсөн байна.

Зөвөлгөөнд аймгийн прокурорын газрын туслах прокурор А.Золзаяа шинээр батлагдсан "Прокурорын байгууллагын тухай” хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог