АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Автор: админ от 29-06-2016, 14:31

Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу прокурор, ажилтнуудын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны алжаал ядаргааг тайлах зорилгоор тус аймгийн прокурорын газраас "Эрүүл агаар, эрүүл бие” сэдэвт 1 өдрийн аялал, зугаалгыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр сагсан бөмбөг, элсний волейвол, хөл бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулсан бөгөөд Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнуудын баг түрүүлсэн байна.

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог