Биеийн тамирын салбар зөвлөлүүд хамтран ажиллажээ.

Автор: админ от 29-02-2016, 15:47

Биеийн тамирын салбар зөвлөлүүд хамтран ажиллажээ.

 

Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын зөвлөлөөс 2016 онд хийх ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан салбар зөвлөлүүд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сэлэнгэ, Дархан-уул аймгийн Прокурорын газруудын биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс хамтран "Цасны баяр-2016” өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл цанын баазад 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Өдөрлөгийн зорилго нь тус прокурорын газруудын хамтын ажиллагааг сайжруулах, прокурор, ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн байна.

Цасны өдөрлөгт Сэлэнгэ аймгийн 13 прокурор, ажилтан, Дархан-Уул аймгийн 19 прокурор ажилтан тус тус оролцож цасны хөл бөмбөг, сумо, буухиа тэмцээн, олс таталт зэрэг 4 төрлөөр уралдснаас багийн дүнгээр Дархан-уул аймгийн прокурорын газар тэргүүлжээ.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог