Сонсгол хэлэлцэв

Автор: админ от 29-02-2016, 12:18

Сонсгол хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2016 онд прокурор, ажилтнуудын сахилгы хариуцлагыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд ахлах, туслах прокуроруудын ажлыг шалгах, сонсголыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2 дугаар сарын зөвлөлийн хурлаараа "Хэрэг бүртгэх, өрдөн байцаах ажлыг хэрхэн удирдан зохион байгуулж байгаа” талаар Сум дундын 1 дүгээр прокурорын газрын ахлах прокурор Ш.Дамдинбазарын сонсголыг хэлэлцэж тодорхой үүрэг, даалгавар өгсний зэрэгцээ Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Энхтуяагийн ажлыг аймгийн прокуророос шалгаж дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог