Орлогч прокурор Б.Нинжид хүндэтгэл үзүүллээ.

Автор: админ от 29-02-2016, 12:09

Орлогч прокурор Б.Нинжид хүндэтгэл үзүүллээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Нинж нь Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 23 ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар Хан-уул дүүргийн прокурорын газрын орлогч прокуророор томилогдсон тул аймгийн прокурор Ж.Мөнхжаргал, ахлах прокурор Ш.Дамдинбазар, Ю.Батсүх болон аймгийн прокурорын газрын нийтхамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Б.Нинж нь прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн прокурорын газарт 4 жил орлогч прокуророор ажилласан байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОР ГАЗАР

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог