УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

Автор: админ от 29-02-2016, 12:05

УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

 

 

Аймгийн прокурорын газраас санаачлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатар нартай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн прокурорын газарт уулзалт ярилцлага зохион байгуулав.

Уулзалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар прокурор иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн зохицуулалтын талаар ярилцаж, Улсын ерөнхий прокуророос өгсөн үүргийн дагуу прокурор бүрийг иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцуулах асуудлын талаар санал солилцож, ярилцсан нь үр дүнтэй болжээ.

Цаашид прокуроруудыг эрүүгийн шүүх хуралдаанд оролцохоос гадна иргэн, захиргааны шүүх хуралдаанд оролцуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шат дараалсан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог