Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Ю.Батсүх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Автор: админ от 1-02-2016, 15:59

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Ю.Батсүх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн ард иргэдтэй уулзалт байгуулан байгууллагынхаа үйл ажиллагаа болон 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, иргэдэд тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор прокурорын байгууллага нь иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог болохыг сурталчилж ажилласан байна.

Мөн тус багийн иргэдээс 2015 онд үйлдсэн гэмт хэргийн болон шүүхээр ял шийтгүүлсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг өгсөн байна.

Түүнээс гадна багийн нутагт дэвсгэрт ургадаг, ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр, жиргэрүү" гэх ургамал түүж бэлтгэсэн, худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэг 2 жил дараалан гарсан тул БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/377 дугаартай Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүүг" устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрал олгохыг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдер хүртэл 5 жилийн хугацаанд түр хориглосон тушаалыг уншиж, танилцуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйл буюу "Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих" гэмт хэргийн ойлголт, ял шийтгэлийн талаар яриа, таниулга хийж ажилласан байна.

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог